images

"Оюун түлхүүр" оньсон тоглоом дэлхийн "100 онцлох загвар" дурсгалын номд орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-06


   Манай улс үндэсний уламжлалт оньсон тоглоомуудын нэг "Оюун түлхүүр"-ийг орчин үеийн хэв загварт оруулж, олон улсад аж үйлдвэрийн загвараар баталгаажуулан оюуны өмчөөр бүртгүүлсэн билээ. Өдгөө олон улсад "Кeymaster" нэрээр танил болж, хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан ихээр зохиогддог болсон энэ тоглоомыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO)-аас санаачлан гаргаж буй "100 онцлох загвар" дурсгалын номд оруулахаар болжээ. Ирэх 11 дүгээр сард гарах уг номыг Хаагийн системийн 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа гэнэ. Номд дэлхийн өнцөг булан бүрээс бүтээлч байдал, инноваци, соёлын онцлог, зах зээлд үзүүлсэн нөлөө, түүхэн ач холбогдол зэрэг шалгуураар сонгогдсон 100 онцлох аж үйлдвэрийн загварыг багтаах юм. Сонирхуулахад, Хаагийн систем гэдэг нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх аж үйлдвэрийн загварыг олон улсад бүртгүүлэх систем бөгөөд нэг удаагийн мэдүүлгээр өөрийн оюуны өмчийг олон улсад баталгаажуулах боломжтой. Хаагийн системийн анхны хэлэлцээр 1925 онд байгуулагдаж байсан бол манай улс 2023 оны есдүгээр сард нэгдэж, Монголын загвар бүтээгчид өөрсдийн загварыг олон улсад хялбар, зардал багатайгаар бүртгүүлэх боломжтой болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.